Totwoo бугуйвч
Connect to Love

Totwoo Бугуйвч

Хол байсан ч нэгнийгээ дэргэдээ байгаа мэт мэдрээрэй. Нэг товшилт таныг хайртай хүний чинь хажууд хүргэх болно.

Товших мэдрэмж
Олон өнгийн LED
Bluetooth холболт
Ус, шорооны хамгаалалт
Захиалах

Боломжтой загварууд

Rose Gold & Black

Rose Gold & Black

450,000₮

Милан сүлжмэл олс: Даавуун болон нийлэг утсаар сүлжиж хийсэн загвар

  • Энгийн, чөлөөт загвартай. Өдөр тутмын хувцаслалт, спортлог хэв маягтай илүү зохимжтой.
  • Бугуйндаа тааруулж чангалах эсвэл суллах боломжтой тул хэмжээ таарахгүй байх вий гэж санаа зовох хэрэггүй.
  • Ус, хөлсөнд тэсвэртэй, бат бөх.
  • Зүүхэд хөнгөн, зөөлөн тул унтахдаа зүүхэд ч тухтай.
Silver & Black

Silver & Black

490,000₮

Mеталл гинж(Stainless Steel) юм. Гинжний хэлхээ нь хоорондоо маш нягт холбогдож, могойн арьс шиг харагддаг загвар

  • Гоёмсог, тансаг (Elegant) харагддаг. Яг л алт, мөнгөн үнэт эдлэл шиг гялалзсан, цэмцгэр харагддагаараа онцлог.
  • Бугуйндаа тааруулж чангалах эсвэл суллах боломжтой
  • Загварлаг харагдуулна.

Хэрхэн ашиглах заавар

1. Цэнэглэх (Charging)

  • Шинэ бугуйвч ирэхдээ цэнэг багатай байдаг тул эхлээд бүрэн цэнэглэх хэрэгтэй.
  • Цэнэглэгчийг бугуйвчны арын хэсэгт залгана.
  • Цэнэглэж байх үед Улаан гэрэл асдаг.
  • Бүрэн цэнэглэгдсэн үед гэрэл нь Ногоон болох эсвэл унтарна. Ихэвчлэн 1 цаг цэнэглэхэд хангалттай.

2. Аппликейшн татах (App Download)

  • iOS (iPhone): App Store-оос "totwoo" гэж хайгаад татна.
  • Android: Google Play Store-оос "totwoo" гэж хайгаад татна.
  • Чухал: Аппликейшнийг нээх үед "Allow Bluetooth", "Allow Notifications", "Allow Location" гэсэн зөвшөөрлүүдийг заавал "Allow" эсвэл "Always Allow" гэж сонгоорой.

3. Бүртгүүлэх (Sign Up)

  • Апп руугаа ороод бүртгүүлнэ. Утасны дугаар эсвэл и-мэйл хаягаараа бүртгүүлж болно.
  • Бугуйвчаа утастайгаа ойртуулж CODE авна.

4. Бугуйвчаа утсандаа холбох (Pair Device)

  • Утасныхаа Bluetooth-ийг асаана.
  • Апп доторх "Connect" эсвэл "Add Jewelry" хэсэг дээр дарна.
  • Бугуйвч дээрээ хуруугаараа зөөлөн товших эсвэл сэгсрэх (апп дээрх зааврын дагуу) үйлдэл хийнэ.
  • Утас бугуйвчийг олмогц "Pair" товчийг дарж холбоно.

5. Хостойгоо холбогдох (Connect with Partner)

  • Энэ алхамыг хийж байж нөгөө хүнийхээ бугуйвч руу дохио илгээнэ.
  • Та хоёр хоёулаа дээрх алхмуудыг хийж дууссан байх ёстой.
  • Нэг нь нөгөөдөө урилга илгээнэ. Апп доторх "Love" эсвэл "Contacts" хэсэгт орж нөгөө хүнийхээ бүртгэлтэй утасны дугаарыг хийнэ.
  • Нөгөө хүн нь апп дээр ирсэн урилгыг "Accept" хийснээр та хоёр албан ёсоор холбогдоно.

6. Ашиглах (Usage)

  • Дохио илгээх: Бугуйвчин дээрээ хуруугаараа 2 хөнгөн товшино.
  • Хэдхэн секундын дараа нөгөө хүний бугуйвч гэрэлтэж, чичирнэ.